Нүүр хуудас Улс төр Монгол-Турк улстай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломжтой

Монгол-Турк улстай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломжтой

135
0
hodoo-aj-ahuin-yam
Монгол-Турк улстай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Туркийн Элчин сайд Ахмет Язалд хандан, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, Монгол-Туркийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмруу оруулж байгаад талархал илэрхийлсэн.

Турк Улс жилд 150 мянган тонн мах импортолдог бөгөөд малын чанар, аюулгүй байдалдаа баталгаажуулалт хийж чадвал манай улсаас мах импортлох сонирхолтой байгаагаа хэллээ. Тус улсад Халал аргаар мах боловсруулах бие даасан байгууллагатай гэж байна.

Тиймээс хоёр тал туршлага солилцон, хамтарч ажиллах боломжтой гэв. Монгол Улс жилд 850 сая литр сүү бэлтгэх боломжтой боловч боловсруулах хүчин чадлаа бүрэн ашиглаж чаддаггүй, хуурай сүү импортолдог, мөн үхрийн сүү үйлдвэрлэж байна.

Тэгвэл Туркууд хонь, ямааны сүүний хэрэглээ өндөр байдаг тул энэ чиглэлийн хамтарсан компани байгуулах замаар тус улс руу нийлүүлэх боломж бий гэсэн юм.

Мөн манай улсын газар тариалангийн нөөц боломжийг Туркийн компаниудад сурталчлах арга хэмжээ зохион байгуулж болох санал ч тавилаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшинг сайжруулах талаар боломж байгааг ч Элчин Сайд Ахмет Язал хэлж байна.

Уулзалтын төгсгөлд, Турк Улс бол Монгол Улсын олон улсын зах зээл рүү гарах нэгэн гарц гэдэг дээр талууд санал нэгдэн, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах өргөн боломжоо бүрэн ашиглахын тулд маш идэвх, санаачилгатай байх болно гэдгээ харилцан илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here