Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга сонгогдлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга сонгогдлоо.

131
0

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд  хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу  Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонголоо.

Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд албан ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Одбаяр Үндсэн Хуулийн Цэцийг удирдахаар болж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here