Нүүр хуудас Эрүүл мэнд В1 витаминаас гарах үнэрт шумуул дургүй байдаг.

В1 витаминаас гарах үнэрт шумуул дургүй байдаг.

178
0

Урин дулаан зуны  цагт найз нөхөд, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөхөд  шумуул гэгч бэрхшээлтэй асуудал тулгардаг билээ. Шумууланд хазуулсны дараа нэг хэсэгтээ арьс улайж, загатнадаг нь төвөгтэй байдал үүсгэдэг.

Хүн төрөлхтөн анх тэртээх 1956 оноос эхлэн шумуулын эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн эм, бэлдмэл болон бүтээгдэхүүнүүдийг хийсээр ирсэн ч, эдгээр нь орц найрлагандаа химийн бодисууд агуулдаг учраас арьс болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Харин та бидний бэлтгэн хүргэж буй энэхүү шидэт бэлдмэлийг гэрийн нөхцөлд хийж, хэрэглэснээр үр дүнтэй байхаас гадна, эрүүл мэндээ хамгаалж, мөнгө төгрөг үрэхгүй байх давуу талтай юм.

В1 витамин нь хүний биед ямар ч хортой нөлөөгүй бөгөөд  стрессийг эсэргүүцэгч, хүний биед чухал хэрэгцээтэй амин дэм юм.  Энэ нь байцаа, өндөг, бор будаа, хөрөнгө, элэг, овъёос зэрэг хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг. 

 В1 витаминаас гарах үнэрт шумуул дургүй байдаг учраас В1 амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэж хэвших юм бол шумуулнаас сэргийлэх бүрэн боломжтой аж.

Тийм ч учраас согтууруулах ундааны хордлого, хоолны дуршилгүй болох, ходоод гэдэсний өвчлөлийн үед В1 витаминыг ихээр хэрэглэдэг байна. Иймд В1 витамин хэрэглээрэй гэж танд зөвлөе.

Мөн та В1 витаминаар баялаг “Тиамины уусмал”-ыг 2 долоо хоногийн хугацаанд өдөр 100 мг хэмжээтэйгээр хэрэглэж болох бөгөөд ингэснээр таныг дахин шумуул хазахгүй байх болно.

Гэрийн нөхцөлд шумуулнаас сэргийлэх цацлага хийх арга:

Орц:

  • Цайны модны тос /Tea tree oil/
  • Лавандын навчны тос /Lavender oil/
  • Ойн самар /Hazelnut/
  • Буцалсан ус

Хийх заавар:

  • 8 унц буцалсан ус болон 1/2 цайны халбага нунтагласан ойн самар, тус бүр нь 15 дусал цайны модны тос болон лавандын навчны тосоо саванд хийж, хооронд нь сайтар хольж, бэлтгэнэ. Бэлтгэсэн уусмалаа цацалагын саванд хийж гадуур гарахдаа биеийнхээ ил гарсан хэсгүүдэд цацаж хэрэглэнэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here