Нүүр хуудас Улс төр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорлоо.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорлоо.

341
0

МАН-ын Бага хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодрууллаа.  Удирдах зөвлөлөөс шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хурал руу оруулсан билээ.

Бага хурлын төлөөлөгчид өчигдөр цаг шилжих хүртэл үгээ хэлэлцсэний  дараа нэр дэвшигчдийг зарлаж, мөрийн хөтөлбөрийг нь сонсож эхэлсэн юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, илтгэлээ тавьсны дараа асуулт хариулт үргэлжилжилж, дараа нь санал хураалт зохион болж  2010.09.26-ны шөнийн 04:36 цагт санал хураалтын дүн танилцуулагдлаа. Бага хурлын 294 гишүүдийн зүгээс шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод 5 санал өгсөн байна. Санал хураалтын дүнгээр 64.9 хувийн саналаар шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Намынхаа гишүүдээс Ерөнхий сайд болох эрхээ авч буй У.Хүрэлсүх илтгэлдээ “Бид далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бид хүнсний гүрэн болох ёстой” хэмээн онцолж, улс орны чухал сэдвүүдээр баримтлах бодлогоо тоймлон хэлсэн байна.  Эрх баригч нам дотооддоо Ерөнхий сайдаа тодруулсан тул холбогдох хуулийнхаа дагуу УИХ-д өргөн баригдаж, ерөнхийлөгчтэй зөвшилцөх замаар хэлэлцэн батлах юм.

У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль,  1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч,

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сарын 7-нд үүрэг гүйцэтгэгч болсон.

Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here