Нүүр хуудас Улс төр Монгол улс Евро Азийн хүний эрхийн сүлжээнд нэгдлээ

Монгол улс Евро Азийн хүний эрхийн сүлжээнд нэгдлээ

107
0
hunii-erhiin-suljee
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо “Евро-Ази дахь хүний эрхийн хамгаалал: омбудсманы сайн туршлагыг хуваалцах нь” олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн тус хурлын үеэр буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Оросын Холбооны Улсын Хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Оросын Холбооны Улсын Хүний эрхийн Дээд Комиссар Татьяна Москалькова нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр хоёр улсын иргэдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг тухайн улс бүрийн Хүний эрхийн үндэсний байгууллагууд шийдвэрлэх, иргэдээс гомдол хүлээн авах, олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй байдаг бол ОХУ-ын хувьд зөвхөн тухайн орны иргэд гомдол гаргах, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчинтой.

~Монгол улс Евро Азийн хүний эрхийн сүлжээнд нэгдлээ~

Тэгвэл энэхүү Санамж бичгийг байгуулснаар тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн ОХУ-ын 88 муж дахь Хүний эрхийн омбудсмен төлөөлөгчид шууд гомдол гарган эрхээ хамгаалуулах боломж бүрдэж байна.

Талууд орон нутгийн, бүсийн болон үндэсний хэмжээнд хүний эрхийн үйл ажиллагааны механизмыг сайжруулах зорилгоор тус зөвшилцлийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх, онол болон практикийн бага хурал, семинар, сургалт зохион байгуулахаар боллоо.

hunii-erhiin-suljee-01
ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Евро Азийн хүний эрхийн сүлжээнд нэгдлээ

Энэхүү хамтын ажиллагааны чухал тал нь хоёр болон олон талт түвшинд туршлага солилцох үүднээс харилцан айлчлал хийх, дадлага зэрэг бусад сургалтын үйл ажиллагаанууд зохион байгуулахад оршиж байгаа юм.

Мөн хоёр улсын хүний эрхийн байгууллагууд хамтран ажиллах нь ОХУ, Монгол Улсын иргэдийн эрхийг баталгаажуулахад хувь нэмэр оруулна гэдгийг талууд Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ онцоллоо.

Түүнчлэн Монгол, Орос, Узбек, Иран, Армян зэрэг таван улсын хүний эрхийн байгууллагууд хамтран Евро Азийн хүний эрхийн байгууллагуудын Альянс сүлжээг байгуулан хамтран ажиллахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here