Нүүр хуудас Улс төр Монгол улс цаашид хэрхэн Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар.

Монгол улс цаашид хэрхэн Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар.

141
0
Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевт ярилцлага өгөхдөө улс орныхоо хөгжлийн төлөвлөгөө, Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлөвийнхөө тухай ийнхүү ярьсан байна . Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Улс орныхоо гадаад бодлогын талаар надад олон санаа, төлөвлөгөө байна. Газар зүйн байрлалын хувьд Монгол Улс Азид байрладаг болохоор азийн бараг бүх улс оронтой дипломат харилцаатай. Манай улс хоёр том гүрэн Орос, Хятадын дунд оршдог. Хятадтай бид бүх талын стратегийн түнш бол харин Япон, Энэтхэгтэй стратегийн харилцаатай. Мөн БНСУ-тай бүх талын түншийн харилцаа хөгжүүлж байна.
Манай улсын нэг онцлог бол Европын холбооны улсуудтай Оросоор дамжиж, Азийн орнуудтай бол Хятадаар дамжиж харилцдаг. Ийм ч учраас Орос, Хятадад айлчилж эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар тодорхой алхам хийх бодолтой байна.
 Хамтын ажиллагааны гол асуудал нь гаалийн тарифыг боловсронгуй болгох, харилцаанд үндсэн өөрчлөлт хийхэд чиглэнэ. Мөн манай орон байгалийн баялгаа ашиглах, орчин үеийн шинэ технологи, инноваци ашиглан боловсруулах хэмжээг нэмэгдүүлэх явдал. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс минь хойш 35 хоног өнгөрөх хугацаанд миний төлөвлөгөө бодит зүйл болох талаар тодорхой ахиц амжилт гарсан гэж би бодож байна.
-Төрийн ямар ч тэргүүн өөрийнхөө улс орны урт хугацааны хөгжлийн тухай бодож байдаг. Энэ удаагийн манай ерөнхийлөгчийн сонгууль онцгой байсан. Өнөөдөр манай улс онцгой нөхцөл байдалд байгаа учраас ард түмэн ядуурал, ажилгүйдлийг бууруулах байх гэж итгэж найдаж сонголтоо хийсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө би хоёр том албаны тэргүүн байсан  болохоор ойрын дөрвөн жилд улс орны хөгжлийн гол үндэс болсон эдийн засгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн тодорхой зүйл байгаа. Үүний дараа бүрэн эрхийн хугацаа дуусахад үр дүн нь харагдана.
-Аль ч улс орон улс төрийн бодлогоо ард түмнийхээ олон зууны уламжлал, зан заншилд тулгуурлан хэрэгжүүлдэг. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, миний биеэр ч нүүдэлчний цус гүйж л байгаа. Монголын онцлог нь ийм болохоор бид нүүдэлчдийн уламжлал дээр тулгуурласан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Монголчууд бие даан амьдарч, хөгжиж чаддаг, энэ л манай онцлог. Манайд өнөөдөр олон ажлын байрыг гадаадын мэргэжилтнүүд эзэлж, тэд л манай орны хөгжилд оролцож  байна. Үүнийг бид өөрчилнө.
Өнөөгийнхөөс ялгаатай нь цаашдаа бид байгалийн баялгийнхаа үр шимийг ард түмэн, тэгэхдээ бүгд тэгш хүртэх болно. Сүүлийн 20 жилд байгалийн баялгийн лицензийг хэдхэн хүн авч, ашгийг нь хүртэж байна. Ийм байдлаар улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хувийн ашиг орлого нь өссөөр байна. Үр дүнд нь нэг талаас ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талаас улс төрийн бүлэглэлүүд хөрөнгөжиж нөөц баялаг нь өссөөр байна. Энэ бол миний  хамгийн гол сэдэв. Миний хувьд өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбар  ард түмэнд, Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй минь харилцах, хамтран ажиллахад үйлчлэх ёстой. Далайд гарцгүй манай орон хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь гарцаагүй.                                                                                                    -Манай хоёр орон олон зууны түүхийн туршид нөхөрсөг хөршүүд явж ирсэн. Бид түүхийн баялаг зам туулж, бие биенээ дэмжиж ирсэн. Сүүлийн жишээ гэхэд л Халхын голын тулалдааныг бид мартах ёсгүй. Үүнийг бид байнга дурсч байх ёстой гэж би боддог.
Монгол Улсын ОХУ-ын холбооны субъектуудтай харилцаж хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой. Энэ нь чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нууртай холбоотой асуудал, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл зэрэгтэй холбоотой. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгаа нь  санал зөрөлдөх явдалд ч хүргэж мэдэх юм.
Бидний харилцаа маш эрчимтэй хөгжиж, ялангуяа өнөөдөр зэвсэг техникийн нь 95 хувь оросын үйлдвэрлэлийнх байгаа батлан хамгаалах салбарт хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Манай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саявтар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Оросын сайдад илгээлт явуулсан. Монголчууд Сергей Шойгуг тува гаралтай гэж мэддэг, тэгээд ч түүнд маш сайнаар ханддаг.
Хөдөө аж ахуйн салбар байна. ЗХУ-ын үед манайх зөвлөлтийн үйлдвэрлэлийн ХАА-н техник маш их хэрэглэдэг байлаа. Өнөөдөр энэ тоо багассан учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Тэгээд ч манай хоёр орон байгаль цаг уурын ижил нөхцөлд оршдог. Бид бас монгол махыг Эрхүү мужид экспортлох талаар  ярьж байгаа, харамсалтай нь энэ асуудал нэг их ахицтай биш байна.
Хамтын ажиллагааны бас нэг салбар бол дэд бүтэц, тээврийн салбар. “УБТЗ бол Орос-Монголын хамтын хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл. Энэ төслийг Оростой 50, 50 хувь болгохын тулд бид онцгой анхаарч байгаа. 2016 онд болсон парламентын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн оросын эзэмшдэг 49 хувийг худалдсан. Энэ бол ноцтой асуудал. Ийм явдал УБТЗ дээр бүү гараасай гэж бид харж байна. Өөр нэг уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцвет” компани байна. Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд бид анхаарах хэрэгтэй байна.
-Аялал жуулчлал гэдэг  чанартай үйлчилгээ, сайн удирдлага шаарддаг өвөрмөц салбар. Дараа жил бид шинэ нисэх буудал нээнэ, энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байгаа. Үндсэндээ сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Москва, европын хэсгийнхэн бол Турк болоод европын орнууд руу л явж байгаа шүү дээ.
Тэгэхээр бид Буриадын аяллын товчоодтой солилцоо хийж Япон, Солонгосын жуулчдыг Буриад, Монгол, Өвөр монголд, өөрөөр хэлбэл “гурван монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох санаа байгаа. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломж бий. Хамгийн гол нь бид жуулчдын үйлчилгээний нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байна.
-Энэ бол миний анхны гадаад айлчлал. Энэ форумын хүрээнд би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай, Зүүн хойд Азийн орнуудын тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Хоёр өдрийн хөтөлбөрийг Гадаад хэргийн яам боловсруулж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here