Нүүр хуудас Улс төр НИТХ: С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

НИТХ: С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

97
0
hotiin-darga-batbold
С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хотын дарга С.Батболдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх товтой байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлээд байсан. Гэвч хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн тулд Ерөнхий сайд саналаа буцаан татсан байна. Ингэснээр НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын огцруулах санал бус хотын дарга С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм.

Мөн энэ хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг батална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here