Өнгөрсөн сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн томоохон бүлэглэлтэй тэмцэнэ хэмээн мэдэгдэж үүний тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа олон нийтэд хэвлэлийн хурал хийн мэдээлсэн билээ.
Харин түүнийг болон түүний гэр бүлийнхнийг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр дуудан шалгаж эхлээд байгаа. Энэ явдлыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж тэрээр тайлбарласан. Элбэгдоржид таалагдахгүй бол шоронд ордог болжээ ч хэмээн хэлээд авсан.
Хуулиараа хувь хүн дангаар бие даан нэр дэвшиж болохгүй. Заавал парламентэд суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулдаг. Тэгэхээр Н.Алтанхуяг УИХ дахь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авах ёстой байсан юм.
Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн намын асуудлыг ганцаараа шийдэж, өөртөө нэр дэвших эрх олгосон хэмээн түүнийг АН-аас түүнийг буруутгажээ.