Нүүр хуудас Улс төр Офшорын эсрэг УИХ дахь бүлэг байгуулагдлаа

Офшорын эсрэг УИХ дахь бүлэг байгуулагдлаа

175
0

Офшорын эсрэг иргэдийн тайван жагсаал удаа дараа болсны эцэст УИХ-д офшорын эсрэг бүлэг байгуулагдаж буй аж. Энэ тухайгаа өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод тус бүлгийн гишүүд мэдэгдэж, албан бичиг гардууллаа.

УИХ дахь офшорын эсрэг бүлэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар багтаж буй бөгөөд тус албан бус бүлэг өнөөдөр хэвлэлийн хурал хийж, энэ талаараа нийтэд мэдэгдсэн юм.

Офшорын эсрэг энэхүү бүлэг хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, офшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах зэрэгт голлон анхаарал хандуулж ажиллах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here