Нүүр хуудас Улс төр ОХУ: Авлигатай тэмцэх хорооноос хяналтыг нэмэгдүүлнэ гэв

ОХУ: Авлигатай тэмцэх хорооноос хяналтыг нэмэгдүүлнэ гэв

122
0
awligiin esreg
Авлигын эсрэг хяналтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ

ОХУ-ын Төрийн думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хороо авлигатай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Доод танхимд хүргүүлжээ.

Уг төсөлд авлигатай холбоотой зөрчил гаргасан төрийн болон орон нутгийн албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтан, төрөөс санхүүжилтгүй фондын ажилтнуудад хариуцлага тооцох журмыг нэгтгэсэн байна. Түүнчлэн зөрчилд хариуцлага тооцох хуулийн хугацааг 3 жилээс ихгүй байхаар зохицуулалт оруулсан аж.

~Авлигын эсрэг хяналтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ~

Үүнтэй холбоотой саналыг Төрийн думын Аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооноос Доод танхимд хүргүүлж байжээ. Энэхүү зохицуулалт батлагдсанаар авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчит компани, төсвийн бус фондын захирал нар хувь хүн, хуулийн этгээдийн талаар лавлагаа мэдээлэл шаардаж авах эрхтэй болох юм.

Тэдний орлого, зарлага, өмч хөрөнгө, үүрэг зэрэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авснаар авлигатай тэмцэх хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж буй эсэх, үнэн зөв эсэхийг шалгах боломжтой болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here