Нүүр хуудас Улс төр ОХУ-ын БХЯ-ны сайдын айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана

ОХУ-ын БХЯ-ны сайдын айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана

107
0
zam-haana
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр аравдугаар сарын 18-нд манай улсад айлчилж байна.

Түүний айлчлалтай холбогдуулан Яармагын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замуудыг тухай бүрт нь тур хугацаагаар хэсэгчилэн хааж, хөдөлгөөнд зохион байгуулалт хийх аж.

Айлчлалын үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх бөгөөд Баянзүрх дүүргийн цэргийн штабынхан айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Армийн генерал С.Шойгугийн айлчлал энэ өдрийн 17.00 цагт дуусах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here