Нүүр хуудас Улс төр Путин Засгийн газрын гишүүдтэй уулзлаа

Путин Засгийн газрын гишүүдтэй уулзлаа

166
0
Bladimir_Putin
~ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзлаа~
~ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзлаа~
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тун удахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Засгийн газрын гишүүдтэй Кремлийн ордонд уулзсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилд нь талархал илэрхийлсний дээр ирэх жилүүдэд сайд нарын танхимын хийж хэрэгжүүлэх ажлуудын гол чиглэлийг танилцуулсан байна.

Ерөнхийлөгч Путин өнгөрсөн зургаан жил улс орны хувьд төдийгүй дэлхий нийтийн өмнө ч шинэ шинэ сорил, бэрхшээл тулгарсан, үйл явдал ихтэй байсныг онцлоод Засгийн газар энэ бүхнийг хариуцлагатайгаар даван туулж, орчин үеийн нөхцөл байдал тохируулан гаргасан шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсаныг тэмдэглэн хэлсэн байна.

Тэрбээр сайд нарын танхимын ажлыг түүний дотор Засгийн газрын дарга Дмитрий Медведевийн ажлыг өндрөөр үнэлж жинхэнэ ба болж ажилласныг онцолсон байна. Владимир Путин өнөөдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө. Үүний дараа сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно.

Гэхдээ шинэ Засгийн газар эмхлэн байгуулах хүртэл сайд нар үүрэг гүйцэтгэгчийн хувиар ажлаа үргэлжлүүлэх ёстой. Одоо Засгийн газрын даргаар хэн томилогдох бол гэдэг асуудал гол нь болоод байна.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ мэргэжилтнүүд Дмитрий Медведев шинэ Засгийн газрыг тэргүүлэхгүй гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Мөн танхимын гишүүдийн олонхийг нь шинээр сонгоно гэж харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here