Нүүр хуудас Улс төр Сайд Д.Сумъяабазар Торонто хотноо ажиллав

Сайд Д.Сумъяабазар Торонто хотноо ажиллав

105
0
said-Sumyabazar
Д.Сумъяабазар сайд Торонто хотноо ажиллав

“Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын 2018 оны 76 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд Уул уурхай,

хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 9-10-ны өдрүүдэд Торонто хотноо ажиллалаа.

Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа билээ.

Иймд ажлын хэсгийнхэн Торонтогийн хөрөнгийн бирж, Канадын Экспортыг хөгжүүлэх сангийн удирдлагуудтай тус тус уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here