Нүүр хуудас Улс төр СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, дахин сонгуулийг 7сарын 7-нд явуулахаар боллоо.

СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, дахин сонгуулийг 7сарын 7-нд явуулахаар боллоо.

153
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болсон. Сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ба олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй. Тиймээс хоёр дахь санал хураалт явуулахаар болж, СЕХ-ноос санал хураалтын өдрийг долдугаар сарын 9-нд гэж товлоод байсан юм. Энэ нь иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул АН болон бусад нам эвсэл, иргэд олон нийт уг шийдвэрийг эсэргүүцэн, санал хураалт зохион байгуулах хугацааг наашлуулж, ажлын өдөр болгох саналыг дэвшүүлж өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа.  Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын товын талаар хэлэлцээд, долдугаар сарын 7-ны баасан гарагт  явуулахаар шийдвэрлэлээ.Гадаадад байгаа монголчууд 7 сарын 4-нд саналаа өгөх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here