Нүүр хуудас Улс төр Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд суулт хийж байна

Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд суулт хийж байна

393
0

Төрийн албанаас хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд суулт зарлажээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3-р тойрогт ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн улмаас өнөөг хүртэл аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй байгаа юм. Иймээс сонгогчдын эрх ашиг зөрчигдөж, хууль бус томилгоо явагдаж байгаа гэж үзсэн гишүүд суулт эхлүүлээд буй. Өнөөдрийн байдлаар суултад Баруун-Урт сумын 60 гаруй хүн оролцож байгаа аж.

Түүнчлэн аймгийн удирдлагаар ажиллаж буй МАН-ынханд шаардах бичиг хүргүүлж, уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхгүй бол ирэх сарын 3-нд төв талбайдаа тайван жагсаал хийхээ мэдэгдээд байна.

У.Гал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here