Нүүр хуудас Улс төр С.Амарсайхан: Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн

С.Амарсайхан: Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн

102
0
hotiin-darga-amarsaikahn
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан

Мэдээллийн эхэнд хотын ажил, амьдралын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн, агаар хөрсний бохирдол асуудалтай байгаа, газар зохион байгуулалт зохион байгуулалтгүй явсан нь үнэн учраас цаашид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл албан хаагч, алба хэлтэс, газар гээд хэн ямар ажил хариуцаж ажиллахаас эхэлсэн. Үүнд багагүй хугацаа орсон.

Маш олон ажлыг хийх шаардлага байдаг ч дотоод зохион байгуулалт, процессийн уялдаа холбоогүйгээс ажил эзэнгүйдэж үлдэх тохиолдол гарсан. Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна” гэв.

С.МӨНХЧУЛУУН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН ҮҮДНЭЭС ТИЙМ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хотын дарга С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг Хятадын Тяньжин Фүүдс компанид хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх мэдээллийг өгсөн билээ. Харин энэ мэдээллийг хотын дарга С.Амарсайхан үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдлээ.

Монгол-Хятадын харилцааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон аж. Энэ дагуу Засгийн газрын тэргүүн дэд дарга 03 дугаар сарын 27-нд хотын даргад Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг судлах чиглэл өгсөн байна. Хариуд нь хотын дарга Тяньжин хотын захиргаатай хамтран 10 бодит ажлыг судалж, хэрэгжүүлэх нийслэлийн 100 хувийн өмчит компанийн нэрийг хүргүүлжээ. Харин 50 га газар олголт огт явагдаагүй, шийдвэр гараагүй гэдгийг хотын дарга тайлбарлалаа.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн хувийн эрх ашгийн үүднээс ийм мэдээлэл тараасан гэдгийг мөн дуулгалаа.

ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ ХХК НАДТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ

Туулын бургасыг хядаж барилга барьсан гэх “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн дарга хэмээн мэдээлэл хийгээд буй О.Сайнбаяр нь Засаг даргын ХОМ-тээ дурдсан “Оюуны ундраа” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар түүнээс тодруулахад “Оюуны ундраа групп 1700-1800 гаруй ажилтантай. Би НИТХ-ын дарга болсноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцолгүй хоёр жил болж байна. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй учраас би одоо мэдээлэл өгөх боломжгүй. О.Сайнбаяр гэж нөхөр үйл ажиллагаа нь зогссон гэдгийг хэвлэлийн хурал хийж зарлаж байна лээ. Энэ компани надад хамаагүй. Хамааралгүй зүйлийг хамаатуулах гэж байна. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэлээ.

НЭГ АЖИЛ ХИЙХ ГЭЭД НӨГӨӨГӨӨ СҮЙТГЭЖ БАЙГААД БИ ХАРАМСЧ БАЙНА

Баянгол дүүргийн 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга барьж буй асуудлаар тэрбээр “Хоёр сургуулийн өргөтлийн ажил хийж байгаа юм. Нэг ажил хийх гээд нөгөөх нь сүйтгэж байгаад би ч бас эмзэглэж байна. Өөр газар хийх гэсэн боловч Баянгол дүүргийн АН-ын намын үүр байгаа учраас хөлбөмбөгийн талбайд өргөтгөл барьж байгаа юм билээ” гэв.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСЛИЙН 3 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОМИЛОЛТОД ЯВСАН БАЙНА

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд олон жил туслах нь зуучлагч болсон аж ахуйн нэгжүүдийг дуудаж ирж дарамталдаг байдал үргэлжилсэн. Таван жилийн өмнө эхэлсэн тусгай замын автобусны 270 сая америк долларын төсөл зогссон, тендер зарлахаар дарга нар өөрсдийн компанийг оруулах гэж зүтгэсээр ямар ч үр дүнгүй 3 сая америк долларыг нь зарцуулчихсан байна. Үүнийг дарга нарын томилолт, тавилга аваад дууссан байна. Энэ асуудлыг дэлгэнэ, хариуцлалагагүй ажилласан хүмүүсийг хална гэсэн учраас асуудал гаргаж ирж байна. 45 мянган төгрөгийн үнэтэй тэмдгийг 115 мянга болгон өсгөж авсан гээд маш олон зөрчил байна.

Баянзүрх дүүрэгт хоёр удаа төрийн аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан. Энэ дүүрэгт ажил хийж байгаа хүн байхгүй. 360 гаруй мянган иргэд, оршин суугчдын хувь заяагаар сүүлийн гурван жил тоглож байна. Санхүүжилтээ ил болго гэхээр энд тэнд жагсаал цуглаан хийж, гурван долоо хоног төрийн байранд хооллож ундалж, унтаж, зодолдож байна. Хуульгүй юм шиг аашилж байна.

Газар чөлөөлөх нэрээр 3 тэрбум төгрөгөөр газар худалдан авсан байна. Ямар ч шаардлага хангахгүй, ажил хийх боломжгүй газар худалдан авсан байна. 200 сая төгрөгийн газрыг 500 саяар зардаг гэх мэтчилэн олон хууль бус зүйл байгааг ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Дохио зангаагаар нь ажилладаг дарга нар байхгүй болсон, хууль бус үйлдэл нь таслагдсан, ах дүү амраг садангаараа дамжуулан хахууль авдаг байсныг нь бул хар чулуу шиг С.Амарсайхан ирсэн учраас ямар ч аргаар хамаагүй зайлуулах гэсэн компанит ажил явж байна.

ТӨВ ЦЭВЭРЛЭХЭД 8.1 ТЭРБУМААР ХИЙСЭН ЗАСВАР НЬ ЧАНАРГҮЙ БАЙСНААС ОСОЛ ГАРСАН

Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийснээс болж энэ удаагийн осол гарсан. Үүнийг нуун дарагдуулахын тулд хүмүүс асуудал гаргаж ирж байна. Шүд эрүү нүүрний төвийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 метр квадрат байрыг авсан нь дээр гэж би НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байхдаа буцааж байсан ч худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлсэн” гэсэн юм. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар мэдээллээ.

Мөн эдгээр ажилтнуудын хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here