Нүүр хуудас Улс төр Хотын дарга С.Амарсайхан албан хоёр, албан бус дөрвөн орлогчтой ажиллана

Хотын дарга С.Амарсайхан албан хоёр, албан бус дөрвөн орлогчтой ажиллана

239
0
hotiin-darga-amarsaikhan
Хотын дарга албан хоёр, албан бус дөрвөн орлогчтой ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх төвшинд ажиллуулах юм.

Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо. Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгулах аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл, Захирагчийн ажлын албыг 55 хүртэл, БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэгт 25 хүртэл байхаар тогтоосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here