Нүүр хуудас Улс төр С.Ганбаатарыг 1,440,000 төгрөгөөр торгож, хандивын 50 сая воныг төрийн санд шилжүүлэхээр боллоо.

С.Ганбаатарыг 1,440,000 төгрөгөөр торгож, хандивын 50 сая воныг төрийн санд шилжүүлэхээр боллоо.

130
0

Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай гомдлыг шалгасан байна. Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс 2017 оны наймдугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан аж.

2017 оны 8 сарын 07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд Зөрчилд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

2017 оны наймдугаар сарын 07-ны 16:00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагт дахин товлон зарласан аж. Шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 1,485 дугаар шийтгэвэрт зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Мөн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here