Нүүр хуудас Улс төр С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бичгийг СЕХ хүлээн авлаа

С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бичгийг СЕХ хүлээн авлаа

62
0
erdene
С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бичгийг СЕХ хүлээн авлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны /2021-5-05/-ны өдрийн шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа.

Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авлаа.

СЕХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here