Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн төлөөлөлтэй “ЦАХИМ”-аар уулзав

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн төлөөлөлтэй “ЦАХИМ”-аар уулзав

85
0
songuuliin-eronhii-horoo
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн төлөөлөлтэй "ЦАХИМ"-аар уулзав

      Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтран УИХ-д суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлууд, сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын явц, цар тахлын үед хүндрэл учруулж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллаж буйг танилцуулав. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгааг онцлон тэмдэглээд улс төрийн намууд хууль дүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга, ил тод, нээлттэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

~Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн төлөөлөлтэй “ЦАХИМ”-аар уулзав~

Улмаар СЕХ-ноос сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажиглалт хийх, ажиглагчийн эрх, үүрэг, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал тоолох төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.

Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагууд тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус өөрсдийн чиг үүргийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад оролцож буй төрийн бус байгууллагуудын зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх 1800-2800 дугаарын утас ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх, сонгогчдын боловсролын асуудалд хамтран ажиллах, мэдээ мэдээллийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудалд төрийн байгууллагууд, улс төрийн нам, нэр дэвшигчид анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллахыг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here