Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “ГАРЫН АВЛАГА” хэвлэгдэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “ГАРЫН АВЛАГА” хэвлэгдэв

50
0
gariin-awlaga
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан "ГАРЫН АВЛАГА" хэвлэгдэв

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлэж хүргүүлэв. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх зэргийг багтаасан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахимаар системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэн, баталгааны маягтаар баталгаажуулна.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулна.

Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

Авлигатай Тэмцэх газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here