Нүүр хуудас Улс төр УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

194
0

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал /2017.01.02/ боллоо. Хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан нэмэлт  тоо баримтын талаар ажлын хэсгээс мэдээлэл авахаар төлөвлөсөн байсан ч тус ажлын хэсгийн ахлагч гадаад томилолттой гэсэн шалтгаанаар ирээгүй тул хойшлууллаа.

Энэ удаагийн хуралд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар зарим Элчин сайдын яам, консулын газрыг  татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн гишүүд асуулт асууж тодруулга авав. Түүнчлэн өнгөрөгч арваннэгдүгээр сард хүрэлцэн ирсэн Далай ламын айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын илэрхийлсэн мэдээлэлд тодруулга авлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын дараа бүлгийн дарга С.Эрдэнэ болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар хэвлэлд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос Далай ламын айлчлалтай холбогдуулан тайлбар авчээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын төвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.

Монгол Улс тусгаар тогтносон улс, Үндсэн хуулиараа бие даасан тугсаар улс гэдгээ тунхагласан, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. Аливаа нэг айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч үүнд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Тэрбээр “Цаашдаа Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд айлчлахгүй гэдгийг уучлал гуйсан хэлбэрээр ч юм уу, төр засгийн шийдвэр хэлбэрээр хэлээгүй” гэдэг тайлбар хэлсэн нь хангалттай биш.

Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын төвшний д тоймтой тайлбар хийж чадсангүй.

асуудал юм.

Монгол Улс тусгаар улс юм бол шашны болон бусад ямар ч хэлбэрээр байсан гадаадын иргэн нэвтрэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Үүнд

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байгаа юу?

-Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here