~УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралдана~
УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Энэ долоо хоногт чуулганаар УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол болон Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложэээ.