Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн ЖАГСААЛ хийнэ гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн ЖАГСААЛ хийнэ гэв

454
0
ih-hurliin-gishuud-jagsaal-hiine
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн ЖАГСААЛ хийнэ гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдэл хийлээ.

Тэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ирэх пүрэв гаригт буюу арванхоёрдугаар сарын 27-ний өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд жагсаж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардана гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Х.Нямбаатар “Намын бага хурлаас УИХ-ын даргыг ажлаа өг гэдэг шаардлага тавьж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү гэж асуулаа. МАН-ын дүрмийн хүрээнд боловсон хүчнийг сонгон шалгаруулах журам батлагдсан. Энэ журмаар ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн албан тушаалтныг намын томилгоот албан тушаалтнаас огцруулах шаардлагыг Бага хурлаас шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуульд нийцэж байгаа гээд Улсын дээд шүүх манай намын дүрмийг бүртгэж авсан байгаа. Тэгэхэр зарим хуульчид гуйвуулж байх шиг байна. Үндсэн хуулийн дээр гардаг Намын шийдвэр гэх зэргээр.

М.Энхболдыг намаас биш УИХ-аас сонгосон. Зөв. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг томилж, чөлөөлнө гэж заасан. Гэхдээ УИХ-ын тухай хуульд УИХ-д олонхи болсон намын бүлгээс УИХ-ын даргыг сонгож, томилохыг хуульчилсан байгаа. Намыг төлөөлж сонгогдсон албан тушаалтан юм. Намын дүрмээр зохицуулагдана.

МАН-ыг сүүлийн үед Дээд шүүхийн бүртгэлээс хасуулъя гэдэг шаардлагууд явж байна. Энэний цаана бол нөгөө МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг болох Ц.Элбэгдорж гэдэг хүний хувийн хуульчид МАН-ыг татан буулгах санал санаачлагыг гаргаж байна” гэж ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here