Нүүр хуудас Улс төр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

131
0
baingiin horoo
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
~УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана~

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Тус байнгын хороо “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.

Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Мөн цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуулийн төсөл болон “Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн өнөөдөр 16.00 цагт УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдахаар товлосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here