Нүүр хуудас Улс төр УИХ-ын чуулган: Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа

УИХ-ын чуулган: Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа

273
0
tsahim bodlogiin tur horoo
Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа
УИХ-ын чуулганы /2018.05.24/-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлд иргэний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулах санал мөн дэмжигдсэн байна.

Ийн цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here