Нүүр хуудас Улс төр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ

289
0
uul-uurhain-yam
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.

Цаашид түүхий тосны найдвартай хангамж бий болгох чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийх, дамжуулах хоолойн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх,

төслийн менежмэнтийн зөвлөх болон гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зэрэг чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

2022 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35, авто болон төмөр замын холбоос 3.7 км гүүр 50,

төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна.

Үйлдвэрийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here