Нүүр хуудас Улс төр Сайд Д.Сумъяабазар: Шатахууны үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулна

Сайд Д.Сумъяабазар: Шатахууны үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулна

113
0
said-Sumyabazar
УУХҮЯ-ын сайд Д.Сумъяабазар

“Уул уурхай хүнд үйлдвэрийн яам аж ахуйн нэгжүүдтэй хамтран 94,700 тн газрын тосны нөөцийг өнгөрсөн онд бүрдүүлсэн байдаг. Харин ирэх жил уг нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс дараа жил 116,500 тн газрын тос нөөцлөх тогтоолыг албажуулан гаргалаа” гэж тус яамны сайд, Улсын их хурлын гишүүн Д.Сумъяабазар мэдээллээ.

Монгол улсын Засгийн газар Оросын Роснефт газрын тосны компанитай хэлэлцээр хийх чиглэлийг гаргасан байна. Нефть үйлдвэрлэх, газрын тосны дамжуулах хоолой, нөөц, хувьцаа, шинээр ашиглалтад орох нисэх онгоцны буудлын түлшний нийлүүлэлт гэсэн таван багц асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам Засгийн газарт дэвшүүлжээ.

Сүүлийн иргэд олон улсын зах зээлийн өсөлттэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдалтай байна. Энэ талаар Д.Сумъяабазар “Иргэдийг бухимдуулаад байгаа шатахууны үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулан цаашид үнийг хэрхэн тогтоон барих талаар шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд Засгийн газраас тодорхой чиглэл авна” гэлээ.

Түүнчлэн Эрдэнэс Таван толгойн тээвэртэй холбоотой хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байна. Өдөрт 1300-1400 гаруй машин нүүрс экспортод гарч байгааг нэмэгдүүлж 1700 болгосноор эдийн засгийн олон талын ашигтай гэнэ. Эрдэнэс Таван толгой одоогоор 12 сая тн нүүрс экспортолж байна. Үүнийг 15 сая тн болгон нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа тухай яамны сайд нь өнөөдөр Төрийн ордонд мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here