Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх”Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй”.

У.Хүрэлсүх”Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй”.

351
0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын “Ж.Эрдэнэбатын Засгийн газарт давхар дээлтэй долоон сайд байсан. Та өмнөх Засгийн газраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхгүй байж чадах уу” гэсэн асуултад У.Хүрэлсүх “Би төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчин хахууль өгч дарга болсон байж болзошгүй нөхдүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй. Надад ажил хийж чадах, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Мэдээж УИХ-ын гишүүн сайд болно. Би үгүйсгэхгүй” гэв. Мөн яамдын тоо, сайд нарын тоо хэд байх вэ. Хоёрдугаарт, “давхар дээл”-гүй байж болох уу? Гуравдугаарт, дэд сайдаа болимоор байна. Дөрөвдүгээрт, Багш, эмч нар ажил хаяад цалингаа нэмэгдүүлж болдог юм байна. Гэвч тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Тавдугаарт, уул уурхайн том төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Зургадугаарт, 60 тэрбумын асуудлаа хэрхэн шийдэх вэ гэсэн  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад “Өвөл хаяанд ирсэн байна. Яамдуудыг нэмж хассанаар амжилт олохоор цаг хугацаа өнгөрсөн. Засгийн газрын бүтэц цаашид хэвийн ажиллах ёстой. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй. Хоёрдугаарт, давхар дээлний асуудлыг бүлгийн хурал дээр ярилцана. Засгийн газрын өр 24 их наяд төгрөгт хүрсэн. Ирэх жил 661 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг шийдэхээр Сангийн яам ажиллаж байна. Хамгийн сайн хариулт бол үнэнээ хэлэх, үнэнчээр ажиллах явдал юм. Хуулийн дээгүүр давж ажиллахгүй гэдгээ хэлмээр байна. Тиймээс бонд босгож өрөө төлөх асуудал яригдаж байна. Тэтгэврийг нэмэх төсвийн төсөл орж ирж байна. Энэ төслийг цааш нь явуулна. Уул уурхайд түшиглэхээс илүү хөдөө аж ахуйн салбарт түшиглэж ажиллана гэж бодож байна. 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан тул би хариулт хэлэх зохимжгүй. Би цаашид авлигатай тэмцэж ажиллана” гэжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here