Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх тэргүүтэй сайд нар АНУ-д айлчилж байна

У.Хүрэлсүх тэргүүтэй сайд нар АНУ-д айлчилж байна

143
0
eronhii_said_Hurelsuh
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон ДС хотод ажилласныхаа дараа үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцоно

Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй сайд нараас гадна нэр бүхий УИХ-ын гишүүд багтсан байна.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцохоор төлөвлөсөн юм.

Айлчлалын үеэр АНУ-ын Монгол Улсад олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах аж. Талууд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцохоор төлөвлөсөн билээ.

Өнөөдрөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан уулзалтууд эхлэх аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон ДС хотод ажилласныхаа дараа үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож үг хэлэх юм. Тэрээр энэ үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here