Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

У.Хүрэлсүх Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

144
0
eronhii_said
У.Хүрэлсүх Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо.

Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь “Өгөөж Сүмбэр” компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн “Түмэн бут” компани, Дархан-Уул аймгийн “Өглөгчийн хэрэм” компани, “Улаанбаатар гурил” компанид мөн ажиллах юм.

Түүнчлэн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад ажиллаж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here