Нүүр хуудас Улс төр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Умбрихт” хуулийн пүүсийн зөвлөх хуульч Андрэас Ауэртай уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Умбрихт” хуулийн пүүсийн зөвлөх хуульч Андрэас Ауэртай уулзлаа

224
0

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Умбрихт” хуулийн пүүсийн зөвлөх хуульч доктор, профессор Андрэас Ауэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад олон үр ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэний оролцоо” төслийн хүрээнд Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулахад  ноён Андрэас Ауэр санал санаачилга гарган оролцож буй.  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уг хуулийн төсөл нь Ард нийтийн санал асуулгын тухай хуультай зарим талаараа төстэй байгааг дурдсан. Монголчууд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа ийм үед тусгайлан шинэ хууль гаргах бодит шаардлага байгаа эсэхийг ноён Андрэас Ауэрээс тодруулсан юм. Харин Андрэа Ауэр хариулахдаа “Монголд Ард нийтийн санал асуулгын тухай хуультай ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Иргэний улс төрийн эрхийн тухай хуультай байх хэрэгтэй эсэхийг нь УИХ шийдэх байх. Миний хувьд чухал хуулийн төсөл гэж бодож байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here