Нүүр хуудас Улс төр Хүн гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоно

Хүн гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоно

458
0

Монголын томоохон 12 телевиз өнөө орой эфирээ хааж, хар дэвсгэр дээр улаанаар “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэсэн бичиг гаргаж, түгшүүрийн дохио эгшиглүүлсэн нь нийтийг багагүй цочроогоод байна.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн нь хэвлэлийнхнийг ийн бойкотлоход хүргэжээ. Тэмцэл үүгээр дуусахгүй бөгөөд маргааш өдөр тутмын томоохон сонинууд тэргүүн нүүрээ цагаанаар хэвлүүлж, тараахаар болжээ.

Иргэдийг цочирдуулсан эл тэмцэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн мэдээлэл нийтлүүлж, цацвал 2-10 сая төгрөгөөр торгодог байсныг хувь хүнийг 10 сая төгрөг, түүнийг хэвлэж нийтэлсэн, эфирээр цацсан байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад байна. Түүнчлэн түүний санаачилгаар Зөрчлийн тухай хуулинд зөвхөн хэвлэл мэдээллийнхэн төдийгүй твиттер, фэйсбүүк гээд олон нийтийн цахим сүлжээгээр иргэд бусдыг гүтгэвэл 10 сая төгрөгөөр торгож, торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчлахаар заажээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Хэвлэлийнхний эсэргүүцэлтэй холбоотойгоор яг одоо МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаан хийж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here