“Хөгжилд Хүргэх Зам-2018” үзэсгэлэн боллоо. Тодруулбал Өнөөдөр “Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн болж өнгөрлөө.
Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх оролцож Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Оюу толгойн санхүүжилттэй Говийн Оюу -Хөгжлийг Дэмжих Сан болон Өмнөговь аймгийн хамтран санхүүжүүлсэн Даланзадгад сумын нийтийн тээвэрт үйлчлэх, утаа ялгаруулдаггүй, цахилгаан экобусыг онцлон цаг гарган танилцуулжээ.