Нүүр хуудас Улс төр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

205
0
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа.
Хуулийн төсөлд ажилд шинээр ороход мөрдөх туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “туршилтын хугацаа”, “дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Мөн “цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here