Нүүр хуудас Улс төр Х.Баттулга, М.Энхболд нар сонгуульд дахин өрсөлдөнө.

Х.Баттулга, М.Энхболд нар сонгуульд дахин өрсөлдөнө.

820
0

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч хэлэлцээд гурван тогтоол гаргасныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ. Нэгдүгээрт СЕХ сонгуулийн ирцийг авч хэлэлцээд сонгууль хүчинтэйд тооцжээ. Нийт сонгогчдын 68.27 хувь нь санал хураалтад оролцсон байна.

“Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны төв серверт ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуудал гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгаж байна.

Нэр дэвшигчид дараахь байдлаар санал авсан байна.

-М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь

-Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь

-С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд илүү олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь шатны санал хураалтад оруулцуулахаар  шийдвэрлэжээ. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд , дотоодын сонгогчдын санал хураалт  7 сарын 9-нд товложээ. Хоёр дахь шатны санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here