Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн. Гүтгэх хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр бусдыг гүтгэвэл 10 сая төгрөгөөр торгож, гүтгэлгийг нийтэлж, нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох заалт оруулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гаргаж, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр томоохон 12 телевиз эфирээ хаан, бойкотлож, маргааш худалдаанд гаргах өдөр тутмын томоохон сонинууд тэргүүн нүүрээ цагаанаар хэвлэж, тараан эсэргүүцлээ илэрхийлэхээр болоод байсан билээ.
Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл шуурхай хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч саналаа эргүүлэн татах болсноо мэдэгдлээ.
https://www.facebook.com/garamjav.ts/videos/vb.180188015712096/362935510770678/?type=2&theater