Нүүр хуудас Улс төр Ц.Мөнх-Оргил НҮБ-ын чуулганд ард иргэдийнхээ ядуурлыг бууруулахаа амалжээ.

Ц.Мөнх-Оргил НҮБ-ын чуулганд ард иргэдийнхээ ядуурлыг бууруулахаа амалжээ.

209
0

НҮБ-ын ерөнхий ассамблейн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ 2030 онд Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулж, хоёр хөрштэйгээ хамтарч бүс нутгийн дэд бүтцийн төслүүдэд идэвхтэй оролцох, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулж, ядуурлыг бууруулахаа амалсан байна.

Монгол улс Солонгосын хойгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Ц.Мөнх-Оргил сайд Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагаараа бахархдаг гээд энхийг сахиулагчид нь Өмнөд Суданд хэд хэдэн сургуулийн байрыг засаж, шинэчилснээ мэдээлсэн байна. Мөн Монгол улс цаазын ял, эрүүдэн шүүх явдлыг зогсоохын төлөө ажиллаж байгаагаа дуулгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here