Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Харцага М.Бадарч түрүүлж, Арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Харцага М.Бадарч түрүүлж, Арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

816
0
Бөхийн өргөөнд Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан  боллоо. Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын начин Б.Батжаргал нар шалгарч шагналт байрын эзэд болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here