Нүүр хуудас Улс төр Ц.Мөнх-Оргил Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ц.Мөнх-Оргил Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

200
0

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд А.Язал эртний түүхт, найрсаг харилцаат Монгол Улсад томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцааг бүхий л салбарт бататган хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргээд хоёр орны амжилттай хөгжиж буй иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Эх сурвалж: ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here