Нүүр хуудас Улс төр Шадар сайд У.Хүрэлсүх Японы элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх Японы элчин сайдыг хүлээн авч уулзлаа

294
0

Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтын эхэндэлчин сайд Масато Такаокадитгэмжлэгдсэн жуух бичгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулж, 2016.12.26-ны өдрөөс Элчин сайдын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд баяр хүргэсэн юм.

Уулзалтаар Шадар сайд У.Хүрэлсүх  Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэн, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэлээ.Цаашид хоёр улсын өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, стратегийн түншлэлийг дараачийн шатанд дэвшүүлэхийг зорьж ажиллахыг чухалчлан дурьдсан юм. Мөн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж, ямагт талархаж байдгийг илэрхийллээ.

Манай улсад нэн тулгамдаж буй төсвийн хүндрэл бэрхшээлийг арилгах, түншлэгч улс орнууд, олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах асуудалд Япон Улсын зүгээс онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Монгол Улсын зүгээс эхний ээлжинд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн гурав дахь шатны төслийг эхлүүлэх хүсэлтээ японы талд илэрхийлээд байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах өдөр”-тэй болж байгааг танилцуулж, 2017.03.22-ны өдөр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо. Мөн 2018 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” зохион байгуулах болсныг дурьдаад, Япон Улсын Засгийн газар ач холбогдлоороо АСЕМ-тэй дүйцэхүйцуг уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here