Нүүр хуудас Улс төр Шинээр мөрдөгдөж байгаа”Зөрчлийн тухай хууль”-ийн иргэдийн зайлшгүй мэдвэл зохих заалтууд

Шинээр мөрдөгдөж байгаа”Зөрчлийн тухай хууль”-ийн иргэдийн зайлшгүй мэдвэл зохих заалтууд

707
0

“Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ  хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ. Мөн хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна.

Баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол Зөрчлийн тухай хуулиар таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгажээ.  Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг /Банкны тухай хууль зөрчсөн тохиолдолд/ байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж.  Зөрчлийн тухайн хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг хүргэлээ.  Үүнд:                                                                                                                                                                                                                                                                                 -Олон нийтийн газар,авто зам орон сууцны газар гудамж талбайд ил задгай нус цэр, тамхины иш хаясан бол 10000 төгрөг

-Биедээ хутга эсвэл хүний биед гэмтэл учруулж болох  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг хэрэгслийг хурааж 25000 төгрөгөөр

-Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100000 төгрөг

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол иргэнийг 10000, хуулийн этгээдийг 1000000 төгрөг

-Аз туршиж  мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 50000 төгрөг

-Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газар хаясан бол нөхөн төлбөрийг гаргуулж 30000 төгрөг,хуулийн этгээдийг 300000 төгрөг

-Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх дүрслэхдээ хуульд заасан хэмжээ харьцааг алдагдуулсан бол 20000,хуулийн этгээдийг 200000 төгрөг

-Хүний нэр төр,хуулийн этгээдийн ажил хэргийн  нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн бол 2000000,хуулийн этгээдийг 20000000 төгрөг

-Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт,улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан зориуд гэмтээсэн бол 25000,хуулийн этгээдийг 250000 төгрөг

-Тээврийн хэрэгсэл жолоодох үед  гар утас хэрэглэсэн бол жолоочийг 10000 төгрөг

-Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн эсвэл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 25000 төгрөг

-Зам дээр машин угаах, худалдаа наймаа хийж замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн бол 50000 хуулийн этгээдийг 500000 төгрөг

-Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж 50000, хуулийн этгээдийг 500000 төгрөг

-Зарлан дуудах авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол 100000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here