Нүүр хуудас Гадаад мэдээ Ши Жиньпин Испанийн хаан VI Филиппийн урилгаар айлчилж байна

Ши Жиньпин Испанийн хаан VI Филиппийн урилгаар айлчилж байна

139
0
Shi-Jinpin-ailchlal
Ши Жиньпин Испанийн хаан VI Филиппийн урилгаар төрийн айлчлал хийж байна

Хятадын удирдагч Ши Жиньпин Испанид төрийн айлчлал хийхээр өчигдөр Мадрид хотноо хүрэлцэн ирсэн байна.

Хятадын дарга Испанийн хаан VI Филиппийн урилгаар ийнхүү төрийн айлчлал хийж байгаа юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд гэргий Пэн Лиюань болон засгийн газар, Коммунист намын төв хорооны гишүүд багтжээ.

БНХАУ, Испани улсууд 1973 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. 2005 онд Хятад Испанийн харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргаж бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Испани улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин Испанийн хаан VI Филипп, Ерөнхий сайд Педро Санчес нартай уулзалт хэлэлцээ хийнэ.

Энэ уулзалтуудаар 2 талын харилцаа хамтын ажиллагаанаас гадна олон улсын тулгамдсан асуудлаар харилцан санал солилцох тухай мэдээлж байна.

Хятадын дарга Испани дахь айлчлалаа өндөрлөөд Аргентинд мөн төрийн айлчлал хийнэ. Мөн Буйнос-Аэйрос хотноо болох Их 20-ийн орнуудын 13 дахь удаагийн дээд уулзалтад оролцох юм байна. Үүний дараа Панам, Португали улсуудад айлчлах товтойг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here