Нүүр хуудас Улс төр Эдийн засгийн байнгын хороон даргад Ж.Ганбаатар дэмжигдлээ

Эдийн засгийн байнгын хороон даргад Ж.Ганбаатар дэмжигдлээ

117
0
ganbaatar-2019
Эдийн засгийн байнгын хороон даргад Ж.Ганбаатар дэмжигдлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.05.07/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны УИХ-ын Ж.Ганбаатарыг томилохыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал болгосон юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг.

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатар гишүүнийг санал болгож байна” гэдгийг танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ж.Ганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here