Нүүр хуудас Улс төр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

127
0
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Билэгт, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Д.Сарангэрэл, М.Билэгт, Н.Оюундарь, О.Баасанхүү, нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 гаруйсаналын томьёолол бүрээр санал хурааж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн Байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here