Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Уг төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм.
Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилготой ажиллаж байгаа юм байна.
~”1000 инженер” хөтөлбөрөөр Японд суралцсан залуус бүгд ажлын байртай болжээ~
2021 оны 3 дугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, доктрын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байгаа бол Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болжээ.
Дашрамд, 2021 онд 112 оюутан Япон улсад сурах эрхээ авчээ. Тэдний төлөөлөлд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан батламж гардуулав.