Нүүр хуудас Улс төр Японы Гадаад хэргийн сайд Т.Коно нутаг буцлаа

Японы Гадаад хэргийн сайд Т.Коно нутаг буцлаа

49
0
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here