Нүүр хуудас Улс төр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима бэлгийн мориндоо“Моори”хэмээх нэр өгөв.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима бэлгийн мориндоо“Моори”хэмээх нэр өгөв.

190
0
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж,  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзав.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.  Уулзалтын эхэнд ноён Т.Оошима Монгол Улсад айлчлахыг урьсанд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Хоёр орны харилцаа тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлаа амжилтай даван туулж, улам бэхжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо. Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм.

Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.

Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here