Нүүр хуудас Улс төр Я.Санжмятав БНХАУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

Я.Санжмятав БНХАУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

165
0
ih hurliin-gishuun-sanjmyataw
БНХАУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
~Их хурлын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа~

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав /2018.06.12/-нйи өдөр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны орлогч дарга Лю Чиан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ манай улсад болж буй “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөлгөөнд ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйд нь талархал илэрхийлээд манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх явдал гэдгийг онцлов.

Ноён Лю Чиан хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд эдгээр салбарын бодит харилцааг улам бүр ахиулах чиглэлд парламент бүлэг, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэмжиж ажиллахыг УИХ-ын дэд даргаас хүсэв.

Ярианыхаа төгсгөлд “Ноён, УИХ-ын дэд дарга таныг тааламжтай үедээ БНХАУ-д айлчлахыг урьж байна” гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар болон албаны бусад хүмүүс байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here