Нүүр хуудас Улс төр Үерийн гамшиг нүүрлэсэн Япон улсад 100 мянган долларын тусламж үзүүллээ

Үерийн гамшиг нүүрлэсэн Япон улсад 100 мянган долларын тусламж үзүүллээ

219
0
Japan_humuunlegiin_tuslamj
Японы элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа
~Үерийн гамшиг нүүрлэсэн Япон улсад 100 мянган долларын тусламж үзүүллээ~

Гадаад харилцааны сайд тус улсад эмгэнэл илэрхийлжээ. Сайд Д.Цогтбаатар Японы элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Японы баруун бүс нутагт үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Засгийн газраас тус улсад 100 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгджээ.

Сайд Д.Цогтбаатар гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж, Монголчууд хүнд хэцүү цагт Японы ард түмэнд сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурджээ.

Тэрээр “хэдхэн хоногийн өмнө гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотод зохиогдоход улс орнууд гамшгийн эрсдлийг гагцхүү хамтдаа байж даван туулах тухай ярилцсан. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Японд үерийн гамшиг тохиолоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гэлээ.

Элчин сайд М.Такаока Монгол улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл” гэдгийг онцолсон байна.

Японы 11 бүс нутагт энэ сарын эхний долоо хоногт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 210 хүн амиа алдаад байгаа юм. Иргэдийн гэр орон сүйдэж, 162,000 өрх ундны ус, тог цахилгаангүй болсон бол зарим хүмүүс гэр оронгүй болж хорогдох байранд байна. Одоогийн байдлаар 22 хүн сураггүй алга болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here